Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 оны хооронд зарцуулсан төсөв:
- Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум төгрөг
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум төгрөг
- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум төгрөг
- Монгол улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Үүнээс гадна 104.7 сая долларын зээл, 48.6 сая долларын буцалтгүй тусламжийг утааны эсрэг зарцуулсан нь өнөөдрийн ханшаар 393 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр найман жилийн хугацаанд нийт 557 тэрбум төгрөгийг утаа бууруулахад зарцуулсан ч, Улаанбаатарын утаа багасах бус аюулт үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг болчихоод байна.
Эдгээр хөрөнгийн 26 хувийг үртсэн шахмал түлшийн цогцолбор байгуулах, 22 хувийг сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх машин худалдан авах, 14 хувийг нам даралтын зууханд шинэчлэл хийх, 10.9 хувийг сайжруулсан түлш болон агуулахын зардалд хуваарилжээ.
Аудитаар илэрсэн зөрчлүүд:
- Олон төрлийн сайжруулсан зуухыг үр дүнтэй нийлүүлэх ажлыг хангалттай зохион байгуулаагүй
- Зуухыг хөнгөлттэй үнээр нийлүүлсэн ч айлууд технологийн дагуу ашиглаагүй
- Гэрийн дулаалгыг хөнгөлттэй үнээр нийлүүлсэн ч ашиглалтын хугацааг тогтоогоогүй, үр дүн нь тодорхойгүй
- Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн ч ердийн зуухны галлагааг багасгаж утааг бууруулахад нөлөөлсөн талаарх судалгаа дүгнэлт байхгүй
- Машины утааг бууруулах чиглэлээр 9.8 тэрбум төгрөгийг төсөвлөж төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн ч зарим төсөл огт хэрэгжээгүй
- Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хичнээн айл орон сууцад орсон нь тодорхойгүй
- Агаарын бохирдлыг бууруулах талаарх судалгаанд мөнгө зарцуулсан ч үр дүнг хэлэлцэж цаашид хэрхэх талаар дүгнээгүй
- Агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмждэг боловч хүний биед хамгийн их хор учруулдаг үзүүлэлтийг хэмждэггүй
- Агаарын бохирдлыг хэмждэг техник хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан
- Аудитаас удаа дараа шалгалт хийж, зөвлөмж шаардлага өгч байсан ч арга хэмжээ аваагүй
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг нэгтгэн дүгнээгүй,
- Шахмал түлшний үйлдвэр байгуулсан ч өнөөдрийг хүртэл ажиллаагүй
- Зарцуулсан хөрөнгийг агаарын чанартай харьцуулсан үнэлгээг хийгээгүйгээс үүдэн агаарын бохирдол буурсангүй
Нийт 0