ИРГЭНИЙ НИСЭХИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВҮҮД ХООРОНДЫН МЭДЭЭЛЛИЙГ АВТОМАТЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРЛЭЭ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВҮҮД ХООРОНДЫН МЭДЭЭЛЛИЙГ АВТОМАТЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Монгол улс нь ЕВРО-АЗИЙГ холбосон дөт, харьцангуй их урсгалтай агаарын хөндлөн замд оршдог, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр, ложистикийн салбар нь онцгой чухал ач холбогдолтой бөгөөд эдийн засгийн өсөлтийг хангах, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, зочид буудал, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хүчин зүйл учир бусад олон салбарт болж байгаа даяарчлалын үйл ажиллагааны төвд оршиж агаарын тээвэрлэгчдэд агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж байна. 

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд тоон өгөгдлийн програм хангамж, автомат системээр дамжуулан нислэгийн талаарх мэдээллийг дамжуулах, хүлээн авах, зөвшилцөл хийх систем бөгөөд OLDI /On-Line Data Interchange/-г Eвропын холбооны улс орнууд, AIDC /ATS Interfacility Data Exchange/-г Ази, номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлэн ажилладаг.

Иргэний нисэхийн АГААРЫН НАВИГАЦИЙН үйл ажиллагааны хүрээнд хөрш улсуудтай иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд тоон өгөгдлийн програм хангамж, автомат системээр дамжуулан нислэгийн талаарх мэдээллийг дамжуулах, хүлээн авах, зөвшилцөл хийх ажлыг үе шаттайгаар амжилттай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Улаанбаатар - Эрхүү, Улаанбаатар – Красноярск нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд 2017-2018 онд OLDI системийг туршиж шалган, үйл ажиллагаанд БҮРЭН нэвтрүүлсэн.

Улаанбаатар – Бээжин нислэгийн хөдөлгөөн удирдлагын төв хооронд 2021 оны 6 дугаар сараас хамтарсан AIDC техникийн туршилт шалгалтыг эхлүүлэн 9 дүгээр сард амжилттай хийж гүйцэтгэлээ. Цаашид нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн төвүүд хооронд AIDC-г үйл ажиллагаанд бүрэн оруулах, Ланжоу нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй техникийн туршилт шалгалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.   

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх