“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан судалгаа хөгжүүлэлт, шинжлэх ухаан- үйлдвэрлэл бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдүүлэх, ШУТИС 2020-2021 оны хичээлийн жилийг дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан Багануур ХК, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичигт талуудын төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурлаа. ШУТИС-ын эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Т.Намнан, Багануур ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал нарын үзэглэсэн энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
-Хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх
- Багануур ХК-нд шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дамжлага, үйл ажиллагааны зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах
- Судалгаа шинжилгээнд суурилсан бодлого шийдвэр гаргахад Багануур ХК-д дэмжлэг үзүүлэх
- Багануур ХК-ийн хүний нөөцийг чадавхижуулах, мэргэшүүлэх сургалт хийх, туршилт судалгааны ажилд татан оролцуулах
- Мэргэжлийн салбарын оюутнуудыг харилцан тохиролцсон хөтөлбөр, удирдамжийн дагуу дадлага хийлгэх
- Багануур ХК-ийн ажилтнуудын хүүхдүүдээс сайн суралцаж буй үнэлгээний голч өндөртэй хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулах гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Манай компанийн инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС төгссөн байдаг. Энэ ч утгаараа эртнээс хамтын ажиллагаатай байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа өнөөдрийн үйл явдлаар улам бэхжиж байна.
Нийт 0