УДТАЛ ДУНШСАН С.АМАРСАЙХАН Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН ЗОДООН ЭХЛЭВ ҮҮ?

УДТАЛ ДУНШСАН С.АМАРСАЙХАН Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН ЗОДООН ЭХЛЭВ ҮҮ?

Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг даргаар томилогдсон цагаас эхлээд өмнөх хотын дарга С.Амарсайхантайгаа толхилцож эхэлсэн билээ. Д.Сумъяабазар уур нь хүрэхээрээ: 

"-Хотын дарга байхдаа ах дүү нараараа нийлж хэд дахин өндөр үнээр хотод нийлүүлсэн автобусны асуудлыг чинь сөхнө шүү" гэдгээ сүр бараагаараа ойлгуулж удаан дуншиж байв. Хариуд нь С.Амарсайхан шадар сайд болонгуутаа Ерөнхий сайдын хамт Д.Сумъяабазарыг эзгүй үед нийслэл дээр ирээд арын албаны хүмүүстэй нь уулзаж:

-Ерөнхий сайд, шадар сайд хоёр ирчихээд байхад хаашаа алга болчихдог том толгой вэ, Ер нь ерөнхий сайдаа нийслэлийг цэгцлэх цаг болсон... хэмээн шургуу хийж хариу нударга зангидаж байв. Энэ мэт үйлдлүүд дуншсаар тэдний хоорондох зодоон эхлэв бололтой. Хоёуланд нь сул тал бий. Д.Сумъяабазар циркдүүлэхгүйн тулд, С.Амарсайханыг Зайсандуулахгүйн тулд ууртайгаар өрж зогсоно. Ялсан тал нь нийслэл дээр эрх ашгаа үргэлжлүүлнэ

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх