“ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6” УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

“ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6” УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Өнгөрсөн жил цар тахлын улмаас “Говийн гайхамшигт 6” талуудын уулзалт хойшилсон бол энэ жилийн арга хэмжээг 2021 оны 11 сарын 3, 4-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар Говийн гайхамшигт 6 амьтдад тулгамдаж буй усны хангамжийн асуудал, зэрлэг амьтанд ээлтэй шугаман дэд бүтцийн стандартын хэрэгжилт зэргийн талаар талууд хэлэлцэж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байгаа билээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх