АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШЭЙРЛЭХ ЖИРГЭХ

АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах Зөвлөлөөс 2022 оны төлөвлөгөөнд тусгасан "Чингис хаан" Олон улсын агаарын замын боомтын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө болон Алсын хараа-2050" сургалтыг 03 дугаар сарын 11-ний өдөр “Буянт –Ухаа” ОУНБ-д цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг “Чингис хаан” ОУНБ-ын Боомтын Зөвлөлийн дарга, Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, Аюулгүй байдлын ухааны доктор (Ph.D) хурандаа Ц.Гансүх удирдан явуулж, хил хамгаалах байгууллагаас улсын хил хамгаалалтын эрх зүйн орчин болон агаарын боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа.

Сургалтад Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах Зөвлөлийн гишүүн байгууллагуудаас гадна орон нутгийн нисэх буудлуудын удирдлага оролцлоо.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх