Сартуул овог нь Чингис хааны 14-р үеийн удам болох Батмөнх Даян Хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайж (1513-1549)-ийн зургадугаар хүү Далдан хөндлөнгийн харьяат болон ирсэн бөгөөд өдгөөг хүртэл түүхт уугуул нутаг усандаа олноороо амьдарч, зарим цөөнхүүл нь дайны он жилүүдэд Буриад хүртэл дайжин нүүж очсон байдаг. Богд хаант Монгол улсын үед “Мянган тайжтай түмэн Сартуул” гэж нэрлэсэн хэлц хүртэл гарч байсныг бодоход Сартуулууд дайчин овог байж.
САРТУУЛ ОВГИЙН ҮҮСЭЛ:
Эзэн Чингис хаан Хорезмыг байлдан дагуулж дундад Азиас ирээд Хархорум хотын бүтээн байгуулалтанд гар урлаачдын ажил хийлгэхээр түрэг угсааны зонхилох 100.000 гаруй иргэдийг олзлон ирүүлж байжээ. Тэдгээр нь духан дээрээ бүдэгхэн саран хэлбэртэй толботой ихэд онцлогтой, авъяас билэгтэй, гарын уртай хүмүүс байсан гэнэ. Улмаар 1250-иад оны үед Хэрэйд, Найманы нутаг одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт суурьшуулахдаа тухайн газрынх нь намхан толгойг сарт уул хэмээн нэрлэж суурьшуулан баруун гарын ин чинсан Чингайд захируулсанаар Монголын нэгэн овгийн дээдэс Сартуул овог болжээ.
Ийнхүү Эзэнт гүрний дараа бусад Монголчуудтай адил мал ажуй эрхлэх болж Тулуйн үед түүний эзэмшилд орон XVI зууны үед Гэрсэнз Жалайр хунтайжийн зургаадугаар хөвүүн Далдан Хөндлөн Тангудын хамт отоглон өмчлөгдөж Халхын Долоон Хошууны нэгэн хошуу болжээ. Тэдний дээд өвөг Дундад Азиас гаралтай өнгөт нүдтэн (Эзэнт гүрний үед дэд зэргийн өндөр тушаалтангууд) асан бөгөөд үүний нотолгоо нь дийлэнх сартуулуудын царай төрх нь бусад Монгол угсаат овгуудаас ялгагдах "өнгөт нүд, өндөр хамар, өтгөн хар хөмсөг, бүлтгэр алаг нүд"-тэй байдаг нь ДНХ-н түвшинд нотлогдох давамгай шинж аж.
XVIII ЗУУНААС ХОЙШ
Далдан хөндлөнгийн угсааны Балбу Бинт хэмээх ноён 1662 онд Тангуд отгоо дагуулан Сартуул отгоос тасран явсаар Өвөр халхад суурьшсан байна. Ингээд үлдсэн Сартуул отог Далдан хөндлөн ноёны дэд хөвүүн Жундай баатарын үр Дамба хөндлөн тойны хүү Сэрэн ахайн ач Норовд харьяалагдсаар Засагт Хан аймгийн Сэцэн Сартуул Хошуу гэдэг болов. Уг хошуунд 10 отог, 17 бүлэг, 4 шавь бүгд нийлээд 31 анги болон хуваагдаж байв. 1918 оны мэдээгээр 2291 өрх айл, нийт 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. Иймээс судлаачид дээрх отог, хошуу захиргааны хүн амаас үүссэн, өөрсдийгөө Сартуул гэж ухамсарладаг одоогийн 3 хүний 2-оос 2,5 нь тэдгээр алтан ургийн тайж нартай яс, цусан талаараараа ямар нэг холбоотой байж болно гэж тооцоолдог аж. "Цэцэн" хэмээн өргөмжилдөгийн цаад учир нь сартуул хошууныхан угаас нутаг хошуугаараа цэцэн мэргэн, бичгийн эрдэмд шамдамтгай, гэгээрлийг өндөрт талбидаг ажээ.
ӨНӨӨ ҮЕД
Монгол үндэстний дотор үлэмж тархсан Сартуул овгийнхон өнөө хүртэл уугуул, суугуул нутагтаа аж төрсөөр байна. Тэд Монгол улс, ОХУ-ын Буриадаар тархсан байдалтай аж төрж байшаа.
Монгол улсын хүн амын тооллогоор өөрсдийгөө Сартуул овгийнх хэмээн тоолуулсан 1540 иргэн байна. Манай улсын иргэдийн угсаатан, ургийн бичгийн мэдлэг дутмагаас болж Сартуул ястан хэмээн тоолуулсан иргэд ч мөн цөөнгүй байна. Мөн ургийн овогоо үл ухаж өөр овгийн нэрээр бүртгүүлсэн иргэд ч буй. Энэ мэтээр ургийн овгийг ястны нэр болгож албадан нэршүүлэх, ургийн нэрийг мартуулах үйл ажиллагаанд Халхын сурвалжит Сартуул овгийнхон өөрсдөө мэдэлгүй өртжээ.
Он цагийн эрх, их хааны сүр хүчээр харь газраас Монгол оронд ирж суурьшсан сарт хүмүүс Монголчуудтай цус холилдсон хэмээн үздэг нь түүхийн хувьд буруу биш боловч тэд Монголчуудтай нэгэн өвөг дээдэстэй, Халх монголын нэгэн бие цус, ураг төрлийн нандин барилдлагатай, гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай, өөрийн гэсэн түүх, соёлын биет болон биет бус өвтэй, удам судар, уламжлалт зан заншил, ахуйн болон оюуны өв соёлоо дээдлэн уламжилсаар ирсэн баатарлаг, ажилсаг, оюунлаг, эх оронч, үндэсний үзэлтэй монгол хүмүүс юм. Манай орны түүхт Ар Халхын тамгатай 13 хутагтын 8 нь Сартуул овгийн хүн байжээ. Дашрамд сонирхуулахад анхны ерөнхийлөгч П.Очирбат, удаах ерөнхийлөгч Н.Багабанди хоёр Сартуул овгийн хүмүүс аж.
zavhan
Eniig neg Sartuul n ogshood bichchih shig bolloo
Saagii
Tegeed l manaihan gariin urtai baidag bh ni
Бадмаа
Батмөнх Даян Хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайж (1513-1549)-ийн зургадугаар хүү Далдан хөндлөнгийн харьяат би яг энэ удмын хүн мөнөөсөө мөн. Удам судраараа бахархах дуртай
Завхан
Тэр Очирбат чинь манай Алаг адуун овгийг авсан байна лээ. Түүнийгээ манай Алаг адуун овогт буцааж хүлээлгэж өгөөрэй. Угаасаа манай овгийнх биш шүү
Халх
Муусайн Саудын арабууд!!
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Завхан
Гарын уртай, нүдний баримжаатай, бодлын ухаантай гэдэг таарж байна. 1 харсан хүн, газар нутаг, зүйлээ мартахгүй. Омогшил төрж байна.
Яруу
Угаасаа цаанаасаа эрхэмсэг хүмүүс байдаг даа
Эрдэнэчимэг
Завхан аймгийн ургамал сум аав маань ярихдаа хөгшид маань уралыг даваад алтайдаар орон хүнгүй гол хавиар суурьшсан гэнлээ гэж ярьдаг байсан.уриахан овогтой.
Сартуул
Завхан аймгийн хойд хил дагуу болон баруун талын сумдууд Хотгойдууд шүү.
Сартуул
Сартуулууд бол эртний түрэгүүд юм
роба
тийм байхаа би 1 тийм байгаад байсан юмаа
Дорнод
Ховдод сэцэнсартуулууд байдаг уу