Уурхайчин залуус хөл бөмбөгийн УАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Уурхайчин залуус хөл бөмбөгийн УАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сонирхогчдын цом” буюу хуучнаар Сонирхогчдын УАШТ 2020 оны 09-р сарын 03-ны өдөр эхэлж 10-р сарын 22-ны өдөр амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн “Сонирхогчдын цом”-д 24 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Хад баг тэргүүлж, алтан медаль, аваргын цом гардсан бол, Хантерс баг мөнгөн медаль, Багануур ХК-ийн Багануурын тулнууд баг хүрэл медалийн эзэд боллоо. Уурхайчин залуусаас бүрддэг Багануурын тулнууд баг хүрэл медалийн төлөө Туулын том тулнууд багтай тоглож 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Мөн тэмцээний туршид нийт 10 гоол эсрэг багуудын хаалганд хийж чадсан амжилтаар Багануурын тулнууд багийн довтлогч, Уулын 1-р хэсгийн ЭШ 15/90 №137 экскаваторын туслах машинч М.Дэлгэрсайхан 2020 оны Сонирхогчдын УАШТ-ний ШИЛДЭГ ТОГЛОГЧООР шалгарлаа. Р.Сугиржав менежертэй, Б.Зориг дасгалжуулагчтай, Д.Мөнгөнхуяг ахлагчтай Багануурын тулнууд багийн уурхайчин - тамирчиддаа баяр хүргэж дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх