Алдарт найруулагч Жеймс Камероны "Avatar: The Way of Water" кино дэлхий дахинд нээлтээ хийгээд ердөө эхний долоо хоногтоо 500 сая гаруй долларын орлого олжээ.
Камероны Avatar: The Way of Water кино хамгийн их орлого авчирж байгаа орнуудад Хятад, Өмнөд Солонгос, Франц, Энэтхэг, Герман гэсэн орнууд багтаж байгаа аж.
Найруулагч Жеймс Камерон "Аватар" кино нь амжилтад хүрвэл хоёр дахь киног бүтээнэ гэж 2006 онд мэдэгдэж байлаа. Ингээд 2010 онд мэдэгдэл хийхдээ дахин хоёр кино хийхээр төлөвлөсөн, эхнийх нь 2014 онд гарна хэмээж байв. Гэвч усан дор зураг авах технологи шаардлагатай байсан зэргээс болоод төсөл хэрэгжих хугацаа хойшилж, 2017 оны наймдугаар сарын 15-ны өдөр урьдчилсан зураг авалтуудыг эхлэж байлаа. Дараа нь, мөн оны есдүгээр сард "Аватар-3"-ын зураг авалтыг хийж байв. "Аватар-2"-ын зураг авалт 2020 онд дууссан бөгөөд ийнхүү саатахад дэлхий дахиныг бүрхсэн цар тахал ихээхэн нөлөөлжээ.
"Аватар-2"-ын нээлтийн хугацаа найман удаа өөрчлөгдөж, АНУ-д 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дэлгэцнээ гарсан юм. Киноны төсөв 350-460 сая доллар болсон, маркетингийн зардалтай нийлээд 500 сая долларыг давсан эгж Форбс сэтгүүл мэдээлж байв.
Харин Аватар-3 киноны зураг авалт эхэлсэн бөгөөд ирэх онд нээлт хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Гайхамшигт АВАТАР бүтээл үзэгчдийн гайхшралыг улам бадрааж дэлхий дахиныг байлдан дагуулсаар.
Нийт 0