Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна. Механикийн албаныхан хацарт бутлуур болон хавтант тэжээгүүрийн угсралтад гар бие оролцжээ. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р секцийн өргөтгөлийн барилгын ажил хэдийгээр дуусаагүй ч тоног төхөөрөмжийн нийлүүлэлт бүрэн хийгджээ. Иймээс металл хийцийн болон тоног төхөөрөмжийн хяналтын угсралт, тохиргоо зэрэг хийгдэж байна. Уг өргөтгөлийг 12-р сарын 30-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Түүнээс гадна технологийн үндсэн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах үүднээс их засварын ажлууд үргэлжилж байна. Хаягдлын хоёрдугаар шугамын засвар саяхан дуусаж, булинга өгч шалгаад ашиглалтад хүлээлгэн өглөө. Энэ долоо хоногоос Нунтаглан баяжуулах хэсгийн 4-р өтгөрүүлэгчид их засвар орно. Мөн баяжуулагчид хүдэр боловсруулалт, баяжмалын гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан амжилттай ажиллаж байна.
Нийт 0