Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийг ашиглаж замын заадас засварлах ажил хийхээс гадна хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг, хайс, хашилтын засварын ажлыг ажмуулахаар шийдвэрлэжээ. Мөн тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэх, хяналтын инженерүүд шаардлага хангахгүй тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь солихоор болсон байна. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд Чингисийн өргөн чөлөөний өнгө үзэмжээ алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж эхэллээ. Одоогоор Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын 10 бригад ажиллаж байгаа юм байна.
Нийт 0