ЭМДЕГ иргэн-даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.
Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт, шинэчлэлт хийгдснээр ЭМДЕГ стратегийн худалдан авагч болж эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Ингэснээр даатгуулагч-иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ямар нэг үнийн хязгаарлалтгүйгээр авах боломж нээгдсэн юм. Энэ хэрээр иргэн-даатгуулагчдаас ирэх ачаалал эрс нэмэгдэж, долоо хоногт 4000-6000 дуудлага, биеэр ирсэн 200-300 даатгуулагч иргэдийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Бид лавлах утасныхаа ачааллыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг ямар нэгэн хүлээгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор 1800-1363 лавлах утсанд техникийн өргөтгөлийг хийж байна. Ингэснээр даатгуулагч хэрэгцээтэй мэдээллээ мэссэж үйлчилгээгээр хүлээн авах боломж бүрдэхээс гадна орон нутгийн даатгуулагчид оршин, суугаа газрынхаа даатгалын хэлтэстэй шууд холбогдож өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм. Түүнчлэн шугам чөлөөгүй үед таны дуудлага манай программ бодит цаг хугацаандаа бүртгэгдэж, 10-15 минутын дараа мэдээллийн ажилтан эргэн холбогдож таны хүссэн зөвлөгөө, мэдээллийг хүргэх бүрэн боломжтой болох юм.
Нийт 0