Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхийн тулд энэ онд Засгийн газрын 146 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 66 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 67 дугаар тушаал гарч, маргааныг эцэслэх Ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэгт салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн төлөөлөл, Төв аймаг болон Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын Засаг даргын орлогч гэхчлэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэ онд хэд хэдэн удаа хуралджээ. Нийслэл хотын зүгээс 1996 онд баталсан хилийн цэсээр газар нутгаа бататгах хүсэлтээ илэрхийлсэн бол сумдын зүгээс дахин хуваалт хийх саналтай байгаа аж.
Тиймээс Улаанбаатар хотын хилийн цэсийг 1996 оны УИХ-ын тогтоолоор тогтоох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, цаашлаад Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хилийн цэсээ баталгаажуулж авах нь зүйтэй юм гэдэгт Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын гишүүд санал нэгдэв.
Нийт 0