Төв аймгийн Заамар сум бол уул уурхайн компаниуд болон хувиараа алт олборлогч нарт сүүлийн 20 гаруй жил газрын хэвлийгээ төнхүүлсэн бүс нутаг. Өвс ногоо ургадаггүй уул уурхайн овоолго шорооноос идэш хайсан мал ухсан нүхэнд унах нь энгийн үзэгдэл болсон. Тийм нүхэнд унасан малыг сайн санаат хүн таарч гаргахгүй бол гэмтлээ даахгүй үхнэ. Гэмтээгүй бол ухсан нүхэнд турж үхнэ.
Энэ бол уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа малчдад тохиолддог нэг л бэрхшээл. Цаашилбал нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас цагаан тоос, усны нөөц, бэлчээрийн хомсдол гээд тоочвол үүсдэг зовлон их. Бид ийм зовлонг тоочсоор сүүлдээ энэ нь зовлон биш уул уурхайн бүс нутагт байх л ёстой энгийн үзэгдэл шиг болтолоо дөжирсөн нь үнэн билээ.
Тэгвэл Заамар суманд ажиллаж амьдардаг хэсэг малчид заавал төр засгийг хүлээж, ухаж төнхөөд явсан уул уурхайн компаниудыг хүлээлгүйгээр чадах, чадахаараа байгалиа нөхөн сэргээе гэж уриалаад сүүлийн нэг жилийн хугацаанд хувиасаа зардал гаргаж байгалийн нөхөн сэргээлт хийжээ. Тодруулбал Төв аймгийн Заамар сумын Төмстэйн 2-р багийн нутагт “Бага бүл” гэх уулын амны нөхөн сэргээлтийг хийсэн байна. Уг уул нь гурван амтай бөгөөд нөхөн сэргээлт хийсэн ам олон салаатай, салаа болгон нь уул уурхайн нөлөөнд хөндөгдөж тэр чигтээ хэвийн байдлаа алдсан байжээ. Тус малчид уг амын салаа болгонд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байршлуудыг урьдчилан гаргасны дагуу нийтдээ 16 байршилд байгалийн нөхөн сэргээлтийг амжилттай хийсэн байна.
Зөвхөн байгалийн нөхөн сэргээлт хийхээс гадна уул уурхайн нөлөөнд өртсөн зарим өвөлжөө бууцуудаа засварлах, зуслангийн худаг жорлонгийн асуудлаа давхар шийдсэн байна.
Тус ажлыг сайн дураараа гүйцэтгэсэн малчид дараагийн удаа нөгөө хоёр амыг ч бас нөхөн сэргээлт хийж, малын тэжээл тариалж өгөх зорилготой байна... гэжээ
Нямдорж
Вааав ямар мундаг юм бэ. Бусад хүмүүс үлгэр жишээ аваарай. Сайн хүн нь муугаасаа олон гэдэг дээ
Oogii
Buyan zaya n delgersen hun be. Baigal delhii nudtei bhoor uhaj uldersniig n shiitgej, sharhiig n edgeej ugsniig n tetgeh bolno oo. Amjilt husiy
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443