Мянга, мянган жил дамнаж, уулсаа түшин нүүж ирсэн нүүдэлчид эрэлд гарахаасаа эхлээд аян дайнд мордох хүртэлээ хамгийн өндөр уулан дээрээс ахуйг ажин шинжилж зөв шийдвэрээ гаргадаг өндөр ухаантай байжээ. Үүн лугаа адил өнөөдөр аливаа асуудал бүхнийг өндөр уулан дээрээс ажих мэт, ул суурьтай, шинжилгээтэй судалж, асуудал дэвшүүлж, зөв бүхнийг дэмжиж байх уул.мн нийтлэлийн сайт мэндэллээ
Тогтолцооны цусгүй хувьсгалыг шаардаж буй ирээдүйнхээ төлөө бурууд хурц, зөвд зөөлөн санал санаачилга нийтлэгдэнэ. Түүний төлөө сэтгэгч сэтгүүлчдийн оюун санааны самбар болно. 

Тиймээс уул.мн дээр цаг тутмын мэдээ бичигдэхгүй!