"шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл"-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, "Монголын Үндэсний Бүтээн Байгуулалтын нэгдэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Отгон-Од нар өнөөдөр "Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх / тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл"-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний зорилго нь "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудал - Нийслэл Улаанбаатар хот хоорондын чиглэлд буухиа автобусаар зорчигч тээвэрлэх үйлчилгээ, түүний менежментийг хамтран хэрэгжүүлэх юм.

Талууд төслийг хэрэгжүүлэхээр "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК буюу товчилсон нэрээр "UBUS" хамтарсан компанийг байгуулж байгаа бөгөөд "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК нь төслийн хэрэгжилттэй холбоотойгоор, "Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн автобус үйлчилгээний хяналтын болон тасалбар борлуулалтын ухаалаг системийг бий болгох юм.

Зориулалтын бус, мөн нисэх буудлаас хол зогсоолтой бидний мэддэг автобуснууд түүхэнд үлдэж, түгжрэлд санаа зовохгүйгээр онгоцны буудал, хотын төв рүү шууд явдаг буухиа автобус таны нислэгийн цагийн хуваарийн дагуу зорчигчдод үйлчлэх болно.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх