“Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна

“Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна

НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Шар дарцаг” аяны талаар мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм.

Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэрлэн дохиогүй 45 гарцад шар дарцгийг байрлуулжээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх