Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 78 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 78 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.12-18/  нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 52 нь  гал түймэр, 19 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 7  нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх