2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж , барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй. Харин буцалтгүй тусламж олгох боломжтой. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хамруулах ажлыг зохион байгуулснаас гадна үерт хамгийн их хохирол амссан Дарь-Эх орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна. Мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилга, эд хогшил, цахилгаан эрчим хүч, авто замын болон үерийн хамгаалалтын байгууламжийн засварт 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийт 0