Хятадад хэдхэн юанийн авлига авсан л бол өчиггүй цаазын ял оноодог. Харин Монголд төр сааж баяжсан бол улам бүр ахисаар Улсын Их Хурлын гишүүн болж хуулийн хамгаалалтанд бүгж, хуулийг ашиглаж улам бүр том хулгай хийдэг. Ийм хүмүүсийн нүгэлийг дэнслэх цаг хугацаа мөдхөн ирнэ гэх цөхөрсөн ардын бүдгэрсэн итгэл хөөрхийлэлтэй.
- Хувийн ганц түц, хуушуурын модон гуанз ч байгаагүй хүн. Төрд ороод л Монголын толгой тэрбумтан болчихлоо... гэж хаа сайгүй ярих ард түмний үг сонин биш сонсогддог болсон. Үүний хамгийн том жишээ бол Мон Уран гэх ямар үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжгүй компаний босс Б.Наранхүү, түүний эгч Б.Саранчимэг нар юм.
Тэднийг хоёр өөр намаас зэрэгцүүлээд парламентад суулгачихдаг уужуу нь дэндсэн ард түмэн Монголд бий. Мөнгөө л өгч байвал хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлж байдаг үмхий нь дэндсэн МАНАН бас Монголд бий. Төрийн эрхийг баригч Монгол Ардын Нам гэнэт сэхээ оровуу гэлтэй ойрын өдрүүдэд хууль зөрчсөн хулгайчууддаа толгой дараалан хариуцлага хүлээлгэхээ зарлаад байгаа билээ. Үүнийгээ ард түмний амжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн төсвийг дээгүүр нь тоносон УИХ-ын гишүүд, сайд нараас эхлүүлээд байгаа юм. Өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр дамжуулж маш бага хүүтэй (1-3%) зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр ёстой л нэг гал авсан намрын өвс шиг сошлыг түймэрдсээр байна.
Төр саагчид сааж болох бүхий л суваг, судлаар саадаг учир Б.Наранхүү, Б.Саранчимэг нар үүнээс дутах учиргүй. Тэдний төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" энэ намар буюу 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан мэдээ дэлгэгдлээ.
Нийт 0