ИНЕГ-ын ДАРГА С.МӨНХНАСАН ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ НИСЭХ БУУДЛУУДЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

ИНЕГ-ын ДАРГА С.МӨНХНАСАН ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ НИСЭХ БУУДЛУУДЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнгөрөгч амралтын өдрүүдээр Хэнтий аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд хийгдсэн хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэн барих төслийн үйл явцтай газар дээр нь очиж танилцан, төсөл хариуцсан нэгжийн холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Төслийн хүрээнд хийгдэж буй 2200х30 метр хөөрч буух шороон зурвасын барилгын ажил энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Зорчигч үйлчилгээний барилгын гүйцэтгэгчийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан, хуулийн дагуу сонгон шалгаруулах юм.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумын “Дэлүүнболдог” нисэх буудлыг шинэчлэн барих төслийн хүрээнд хийгдэж буй зорчигч үйлчилгээ болон гражийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус төслийн явц 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй байна. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан уг төслийг хариуцсан албан тушаалтнуудад холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх