БУЯНТ-УХАА АЭРОДРОМЫН НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БУЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИУДТАЙ УУЛЗАЖ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО.

БУЯНТ-УХАА АЭРОДРОМЫН НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БУЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИУДТАЙ УУЛЗАЖ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 455 дугаар тогтоолд “Буянт-Ухаа” нисэх буудлыг цаашид олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан.

 

Тиймээс “Буянт-Ухаа” нисэх буудлын ашиглалтын талаар ИНЕГ болон ИНҮТ-өөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, мөн хяналттай, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөний удирдлагад оролцох талаарх мэдээллийг өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар цаашид нисэх буудлын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хуулийн этгээдийн оролцоо, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн “Буянт-Ухаа аэродромын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож буй агаарын тээвэрлэгч компаниудтай хийх уулзалт” өнөөдөр зохион байгуулагдлаа. 

 

Монгол Улсын Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг цаашид хэрхэн ашиглах, хөгжүүлэхтэй холбоотой баримталж буй бодлого, чиглэлийг агаарын тээвэрлэгчдэд танилцуулах, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвөөс цаашид хэрэгжүүлэх “Буянт-Ухаа” нисэх буудлын ашиглалтын төлөвлөгөөг танилцуулах, агаарын тээвэрлэгчидтэй байгуулах хамтын ажиллагааны гэрээний төслийг хүргүүлэх, иргэний нисэхийн дүрмийн хэрэгжилтийн тухай мэдээллийг агаарын тээвэрлэгч компаниудад өгөх, иргэний нисэхийн дүрмийн хүрээнд хэрэгжүүлж буй агаарын навигацийн үйлчилгээний талаар мэдээллийг агаарын тээвэрлэгч компаниудад өгөх зорилтын дагуу тус уулзалтыг зохион байгуулсан юм. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх