Корона вирусыг анх нэгэн аюулт вирусын өвчин дэгдсэн талаар анх мэдээлсэн Ли Вэньлян эмчийн үхэл Хятад улс даяар шуугиан болж байна. Түүнийг сэрэмжлүүлэх мэдээлэл тараасны төлөө цагдаагийн газар дуудаж, удаа дараа байцааж, сануулга өгсөн байдаг.
Ли Вэнлян нүдний эмч 34 насандаа өнгөрсөн баасан гарагт коронавирусийн халдварын улмаас нас нөгчсөн бөгөөд мөн өдөр Бээжин Ухань хот руу Авлигатай тэмцэх агентлагийн төлөөлөгчдийг Ли Вэнлян эмчийн үхэлтэй холбоотой асуудлыг шалгахаар илгээсэн.
Ли эмч нас барсан тухай мэдээлэл анхнаасаа олныг төөрөгдөлд оруулсан. Түүнийг нас барсан гэж хэвлэлүүд бичиж байхад Уханий төв эмнэлэг түүний биеийн байдал туйлын хүнд байна гэж залруулж, баасан гарагийн өглөө Ли эмч нас барсан гэж албан ёсоор зарласан. “Weibo” сүлжээнд “Ли Вэньлян эмч нас нөгчлөө” гэх пост 670 сая, “Ли Вэньлян нас барлаа” пост 230 сая, “Би үг хэлэх эрх чөлөөг хүсэж байна” гэх пост 2.86 сая хандалт авчээ. Гэсэн хэдий ч эдгээр постыг удалгүй устгасан байна.
Уханийн төв эмнэлэгт ажиллаж асан Ли тус эмнэлэгт SARS буюу амьсгалын цочмог хам шинж өвчинтэй төстэй үл мэдэгдэх өвчин илэрсэн тухай WeChat сүлжээгээр анх мэдээлж, энэ мэдээллийг цааш нь түгээсэн хамт ажилладаг долоон эмчийн хамтаар сахилгын шийтгэл хүлээсэн. Олон нийтийн сүлжээний олон хэрэглэгч засгийн газраасаа Ли эмчээс уучлалт нөхөн эрж, “цуурхал” гэх тодорхойлолтыг тайлбарлахыг шаардаж, интернет дэх хяналтыг сулруулахыг уриалсан байна.
Талийгаач Ли Вэньлян эмчийн дурсгалыг БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд, засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс хүндэтгэжээ. Наньжин хотын их сургуулийн улс төр судлаач Гү Сүгийн хэлснээр эмчийн үхлийг шалгахаар өндөр түвшний байгууллагын төлөөлөгчдийг илгээсэн нь анхаарал татаж байна. Олон нийтийн санал шүүмжлэл хямрал үүсгээд байгаа бөгөөд хямралыг шийдвэрлэхийн тулд Хятадын эрх баригчид холбогдох албан тушаалтныг шийтгэх зэрэг ямар нэгэн арга хэмжээ авна гэж тэрбээр таамаглаж байна. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл цацсаны төлөө шийтгэл оногдуулснаар цагдаа сахилга, дүрэм журам зөрчсөн үү гэсэн асуудал тавигдаж байгаа юм гэж Гү ярьжээ. Хамгийн чухал асуудал “цуурхал” гэх тодорхойлолтод үг хэлэх эрх чөлөөний асуудал холбогдоно. Энэ эрхийг хуулиар хамгаалах учиртай. Учир нь энэ эрх хүмүүсийн амь насны асуудлыг хөндөх ч тохиолдол бий. Хятадын засгийн газар ард иргэдийн итгэлийг алдаад байна. Нэгэнт итгэл алдсан засгийн газар 2020 онд үндэсний зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж тэрбээр ярьжээ.
Pear Video сүлжээнд мэдээлснээр, Ли эмчийн бэлбэсэн эхнэр ирэх долоон сард хүүхдээ төрүүлэх аж.
Баярлалаа
Delxii xvn turulxtund bvgdiig xeleed ybjdee Exnertee oxinini bolj daxi turux boltugai