ХУУЛЬ БАТЛАГДАНГУУТ М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХАД БЭЛЭН ГЭВ

ХУУЛЬ БАТЛАГДАНГУУТ М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХАД БЭЛЭН ГЭВ

Т.АЮУРСАЙХАН: Жагсаалын зорилго тодорхой хэмжээгээр биелэж байна гэж үзэж байна. ҮАБЗ-өөс гаргасан шийдвэр, УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах шинэ заалттай хуулийн төслийг дэмжиж байгаа гэсэн УИХ-ын даргын байр суурь, өнгөрсөн долоо хоногийн чуулган болон байнгын хороон дээр гарсан шийдвэрүүд нь МАНАН бүлэглэлийг устгах, хууль эрх зүйн зохицуулалтыг хийх, төр нийгмийн шударга ёсыг хангах, нээлттэй байдлыг хангах, реформын ,шинж чанартай өөрчлөлтүүдийг хийхийн тулд хамгийн түрүүнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал ахиц дэвшилтэй байгаа.

ҮАБЗ-ийн зөвлөмж бол 1 сарын 10-ны өдөр багтааж энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлахыг чиглэл болгосон. УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ нар хууль дээр өөр тайлбар хийж, зөвлөмжинд заасан хугацаанд биелэгдэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байна.

ҮАБЗ-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйл нь “Зөвлөлийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх” гэж бий. 9.2-т Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн түүний хүрээнд төрийн дээд төв байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг,  бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэр боловсруулан гаргаж, зохих журмаар хэрэгжүүлнэ гэж байна. “ҮАБЗ УИХ-д чиглэл өгөх ёсгүй” гэж С.Эрдэнэ хэлсэн. Энэ хуулинд төрийн дээд байгууллага шийдвэр боловсруулан гарагж хэрэгжүүлнэ гэж маш тодорхой заалтыг хуульчилж өгсөн. Төрийн дээд байгууллага гэдэг бол Үндсэн хуульд заасны дагуу УИХ юм.

ҮАБЗ-ийн гишүүнд УИХ-ын дарга ордог учир нь шийдвэрийг нь заасан хугацаанд хэрэгжүүлэхэд УИХ-ын үйл ажиллагааг чиглүүлж, хуралдаанаар асуудлыг оруулж, асуудлын эрэмбэ дарааллыг тогтоож байх ёстой. Энэ эрх бүхий хүн өөрөө гарын үсгээ зурсан учраас УИХ дээр ҮАБЗ саадгүйгээр хэрэгжих боломжтой байна.

1 сарын 11-ний өдрийн чуулганы хуралдаан дээр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлсэн. УИХ-ын дарга өөрөө 4 гишүүнтэй холбоотой асуудлыг чуулганд оруулсан. Бид заалнаас горимын санал гаргаж байж энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 11-ний 23 цаг 40 минутаас ТББХ хуралдаж, нэгдүг,ээр хэлэлцүүлгийг хийж дууссан. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгдүгээр хэлэлцүүлэг нь хийгдэнэ. Үүний дараа ТББХ дахиж нэг удаа хуралдах учиртай. Ингээд энэ долоо хоногтоо эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийнэ.

БАТЛАГДАНГУУТ НЭР БҮХИЙ 40 ГИШҮҮН ГАРЫН ҮСГЭЭ ЗУРААД, УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАРИХААР БЭЛДСЭН.

Үүнийг нэн даруй ирэх долоо хоногтоо багтааж УИХ-ын даргыг өөрчилнө. Ямар нэгэн саад тотгор байвал бидэнд эсэргүүцлийг дараагийн үе шатанд орох бэлтгэл ажлыг хангасан. Жагсаал цуглааныг УИХ-ын даргын амьдардаг газар буюу Их тэнгэрийн аманд хийж, өлсгөлөн хийх санал дэвшүүлж  байна.

ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан байхад хуралдааныг ээлжит бусаар хуралдуулах ёстой. Чуулганы хуралдааныг маргааш хуралдуулах боломжтой. Байнгын хороодыг шахах боломжтой. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд тогтоохдоо Пүрэв гарагийн хуралдааны 7 дахь асуудал болгож оруулсан.

Бид энэ асуудлыг 1-р асуудал болгох асуудлыг дэвшүүлнэ. Мөн УИХ-д цөөнхийн бүлгийн зарим гишүүд бүлгээсээ гарсан асуудлыг дэвшүүлсэн боловч УИХ-ын дарга ямар нэгэн шийдвэр гаргахгүй байна. Бид горимын санал гаргаж энэ асуудлыг шийдэхгүй бол энэ хуулийг гацаах, завсарлага авах, саад тотгор учруулах үйл ажиллагааг хуйвалдах боломжтой.

Ж.БАТЗАНДАН: Өнгөрсөн долоо хоногт 50 мянга гаруй иргэн Сүхбаатарын талбайд жагсаж, МАНАН бүлэглэлийг нураах ёстой, шударга ёсыг тогтоох ёстой, алдагдсан орд газруудаа эргүүлэн авах ёстой, МАНАН бүлэглэлийн толгойлогч М.Энхболд огцрох ёстой гэдэг асуудлуудыг хүн болгон илэрхийлж байна. Монголд өөрчлөлт хийх цаг болсон гэж 50 мянгуулаа өвлийн хүйтэнд гарч ирж чадаж байна. Шаардлагатай бол 100 мянга болоод эргээд ирье гэж байна. Энэ долоо хоногт дахин жагсахаар бэлдэж байсан боловч УИХ-ын дарга энэ пүрэв гарагт УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг батална гэж амласан учраас, ТББХ-нд орж ирж буулт хийсэн учраас дараагийн долоо хоног руу хойшлуулж  байна.

ОРДОН ДОТОР НУУЦ ТОХИРОЛЦОО ЯВЖ БАЙНА ГЭСЭН ХАРДЛАГА БАЙНА.

Дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг дээр биднийг шантаачилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгохгүй бол энэ хуулийг хойшлуулна гэж ярьж байна. Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг батлахгүй гэж ярьж байна. Нөгөө л шантаач хийдэг МАНАН-гийн “манарсан” аргаа хэрэглэж байна. Бидний зарчим бол МАНАН бүлэглэлтэй тохирохгүй. Энэ бүлэглэлээс дахиж УИХ-ын даргыг томилохгүй.

Л.БОЛД: Энэ жагсаал цуглаан бол хувьсгал. Бусдын хөрөнгө оруулалттай жагсаал ямар байдгийг та бүхэн бүгд мэднэ. Маш олон гэрүүдийг хандиваар авсан. Жагсагчдын өмч. Гэрийг хүнд амьдралтай хүмүүст хандивлах асуудал хөндөгдсөн. Хандиваас ирсэн гэрүүдийг жагсаал зохион байгуулагчид өөрсдөө хоорондоо шийдээд хүнд амьдралтай хүмүүст ханиваад өгөх боломжтой. Энэ яриаг бичиж аваад асуудал үүсгэж байна.

ЖДҮ-гийн асуудал дээр жагсаалд гар бие оролцож байгаа хүмүүс байр сууриа илэрхийлсэн. Томоос эхлээд жижиг хууль бус үйлдлийг бүгдийг шалгаж тогтоох ёстой. Шударга бус зүйлсийг шударга болтол арга хэмжээ авна. Энэ бүх асуудал ингэж л шийдэгдэнэ. ЖДҮ-тай холбоотой гээд 40 гишүүний тоог цөөрүүлэх асуудлыг хүлээж авахгүй. Монголын нийгмийн эсрэг ийм шийдэлгүй явж болохгүй. 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ордон дотор бид шаардлагатай бүх тэмцлийг хийсэн. Энэ тэмцэл мухардвал олон нийтийн дэмжлэгийг авах болно гэдгээ хэлсэн. Бид арга буюу ард түмэндээ хандсан. 12 сарын 27-нд бид зөв юм хийж байгаа гэдэгтээ итгэлтэй болсон. 1 сарын 10-нд дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй нэгдэж байгааг хараад бид ялжээ гэж бодсон. Олон нийтийн 2 дахь жагсаал байгаагүй бол бид явахгүй байсан. Бид 5 өргөн бариад дэмжигдэхгүй байсан. Бид тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулж чадсан. Энэ бол хамгийн том ялалт. Цаашид ямар ч албан тушаалтан албан тушаалтайгаа зууралдах боломжгүй болсон. Цаашдаа ямар нэгэн асуудалд орвол шууд огцрох жишгийг сая болсон жагсаал тогтоосон. Улс төрийн шинэ соёл тогтсон. Монголын ард түмэн металь шалгагчаар нэвтэрдэг, цүнхээ үзүүлээд ордог, жагсаалаас тарахдаа хогоо түүгээд явдаг шинэ жишиг Монголд бий болсон байна. Энэ бол сайн засаглалын эхлэл.

Олон хүмүүс 3 дахь жагсаалаас айсан. 3 дахь жагсаал ордон руу урсгалаараа орох хэмжээний жагсаал болно. Үүнээс өмнө энэ бүх зүйл шийднэ. Үүнийг бид хийсэн ч юм биш Монголын ард түмний тэвчээр алдсан. Дээд тал нь 14 хоногийн хугацаа үлдсэн үү үгүй юу гэдэг асуудал болно.

ТББХ дээр М.Энхболд дарга өөрөө орж ирснээр ирц хүрсэн. Тэр үйлдлийг хараад өрөөн дотор нь болсон үйлдэлдээ уучлалт гуйсан.Хэзээ ч МАНАН-тай эвлэрэхгүй. Хууль хяналтын байгууллагуудад ямар нэгэн байдлаар хэлмэгдсэн, МАНАН-гийн системээс хохирсон хүмүүс бидэнд гомдлоо авч ирж өгөөрэй. Нийтийн сонсгол удахгүй зарлах болно. Ганболд нэг тохиолдол гаргаж ирсэн шиг зуу зуун тохиолдлыг зарлана.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх