Өнөөдрөөс эхлэн /2019.04.01/ банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаар 60:40 боллоо. Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар ийм шийдвэр гаргасан юм.
Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой гэж Мөнгөний бодлогын хороо мэдэгдсэн.
Нийт 0