Жагсаалд оролцсон гишүүд хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгө хэлбэрээр авахыг хүсч компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудыг огцрохыг шаардсан юм.
Жагсаал зохион байгуулах тухай зарыг “1072 хувьцаа” нэртэй сошиал сүлжээгээр олон хоногийн өмнө тараасан. Гэвч өнөөдрийн жагсаалд хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс хангалттай ирсэнгүй. Тодруулбал, 10 хүрэхгүй хүн л иржээ.
Л.Наранбаатар нь жагсаалын хандив нэрээр фэйсбүүк группийн гишүүн бүрээс 1000 төгрөг цуглуулж байсан бөгөөд жагсаалын үеэр нэг иргэн “1000 төгрөг төлөөд бүртгүүлчихвэл ногдол ашгаа бэлэн мөнгө болгож авна гэж ойлгосон учраас ирсэн” хэмээн ярьж байлаа.
Жагсаалын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн жирийн уурхайчин, ажилтны төлөөлөл Л.Наранбаатараас иргэдийг нийгмийн сөрөг хандлагад уриалахгүй байхыг хүсэж, компанийн ажилчдыг тайван ажлаа хийлгэхийг хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн өмнө нь 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгсөн, хамтарсан ажлын хэсэг хүртэл байгуулсан гэлээ.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК болон "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтнууд ажлаа хийхэд нь саад болж буй Л.Наранбаатар тэргүүтнийг компанийн үүднээс холдохыг хүсэх үеэр Л.Наранбаатар зориуд бужигнаан үүсгээд амжив.
Нийт 0