Эрдэнэс Монгол ХХК-ийн харъяа компаниудын удирдах ажилтнуудын онлайн хурал боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц
- Төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого
- УУХҮ-ийн сайдын өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын үеэр Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал П.Ганхүү хэлэхдээ:
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд Багануур ХК-д ажилласны дараах шийдвэрийн дагуу Япон Улсын Засгийн газрын зээлээр нэн шаардлагатай байгаа машин, техникийг шийдэх үүрэг даалгавар өгсөн. Энэхүү үүрэг даалгаварын хүрээнд эхний удаа нэн шаардлагатай байгаа 13 техникийг 9 сард багтаан шийдвэрлэнэ. Тендерт Трансвест Монголиа ХХК шалгарсан, гэрээ нь зурагдаад явж байна гэлээ.
Японы засгийн газрын 12,5 сая долларын зээлээр 100 тонны даацтай хөрс тээвэрлэлтийн 6ш, 60 тонны даацтай нүүрс тээвэрлэлийн 4ш автосамосваль, 6,5 м/куб-ын шанагатай гидро экскаватор 1ш, авто бульдозер 2ш, техникийн үйлчилгээний машин 1ш тус тус авахаар төлөвлөөд байгаа юм.
Нийт 0