АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ АНХНЫ ХУРАЛ БОЛОВ

АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ АНХНЫ ХУРАЛ БОЛОВ

Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах Зөвлөлийн 2021 оны 1 дүгээр хурал өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд боллоо.

Хурлаар Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах Зөвлөлийн 2019 оны 6 дугаар хурал, 2020 оны 7 дугаар хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт болон Зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Мөн агаарын тээврийг сэргээх талаар олон улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон Коронавируст халдварт цар тахлын үед агаарын тээврийг сэргээхэд тодорхой үе шаттай арга хэмжээ авах, хилээр нэвтрүүлэх эрүүл мэндийн шаардлагын хүрээнд холбогдох хөтөлбөрт нэгдэх асуудал болон “Буянт-Ухаа” нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний санал, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх