Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх 2020.07.26-ны өдөр Багануур хувьцаат компанид ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгах хугацаатай үүрэг даалгавар өгөв. Энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун уурхайн өнөөгийн нөхцөл байдал, цаашид өсөн нэмэгдэх нүүрсний хэрэгцээг хангаж найдвартай ажиллахад шаардагдаж буй техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг тулгамдаж буй асуудлаа уламжиллаа.
Нийт 0