Стратегийн ач холбогдолтой Эрдэнэт үйлдвэр улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, харин нийгмийн цехүүдийнхээ үйл ажиллагааг зогсоолоо. Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штабаас “Коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө” гарган хэрэгжүүлж байна. Үүнд,Үйлдвэрийн газрын Спорт цогцолбор, Соёл урлагийн цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Орос 19-р сургууль, Орос 6-р цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолбор зэрэг нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр тусгагджээ.
Монгол Улс Covid-19 вирусын халдвараас сэргийлж, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдууланнийгмийн цехүүд хэрхэн ажиллах талаар Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяраас тодруулахад, “Эдгээр цехүүдийн үндсэн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч, сургуулиуд онлайн хэлбэрээр хичээллэнэ. Сургуулиас бусад цехийн ажилтнуудыг Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын ажилд дайчлан ажиллуулна. Түүнчлэн,Ерөнхий захирлын тушаалаар 0-12 насны хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон аавуудыг бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд ажлаас чөлөөлж, гэрээсээ ажиллах боломжоор хангаж байна” гэв.
Нийт 0