“Ахлагчийн албаны өдөр”

“Ахлагчийн албаны өдөр”

Эх орон, ард түмнийхээ итгэлийн гал болж, авран хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд зогссон ахлагч бүрэлдэхүүндээ “Ахлагчийн албаны өдөр”-ийн мэндийг хүргэе. 

Зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, золбоо хийморь төгөлдөр, зориг бахархлын албаны үндсэн хүч болсон та бүхэн бол Онцгой байдлын байгууллагын төдийгүй монгол түмний бахархал билээ. 


Цаашдаа ч үйлс гэгээн албаныхаа ачааны тэнг татаж, аврал эрсэн бүхний ачит нөхөр байж, хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, бахархам түүхийг бүтээсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.


Ахлагчийн албаны яруу алдар мандан бадарч, алдар хүнд мөнхөд дуурсагдах болтугай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх