ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий 114 хүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва гардуулан өглөө.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 22, “Алтан гадас” одонгоор 71, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” нэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 22, “Цэргийн хүндэт медаль”-аар нэг хүн шагнуулсныг ийнхүү гардуулан өгсөн юм.

Мөн Үндэсний их баярыг наадмыг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын шагналаар 30 гаруй хүнийг шагнаж урамшуулан, хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх