1 пост = 1$, 1 коммент = 50цент гэх мэт ханш заасан постууд ор үндэсгүй худлаа зүйл

1 пост = 1$, 1 коммент = 50цент  гэх мэт  ханш заасан постууд ор үндэсгүй худлаа зүйл

Оюутны лигт гялалзсан, залуу авьяастан О.Дөлгөөн үнэ цэнэтэй тоглогчийн шагналаа эдлэн, АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэж, АНУ-аар аялж явах үеэр нь түүнд зовлонгийн сүүдэр нөмөрч, хүндээр өвчлөн, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байна. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштойгоор биеийн байдал нь маш хүнд байгаа түүнд туслах хөдөлгөөн фейсбүүк орчинд хүчтэй өрнөөд байна. Гэвч пост болон коммент бүртээ #PRAY4DULGUUN гэсэн хаштаг ашиглах бүрт мөнгөн хандив болно гэсэн ташаа ойлголт цахим орчинд давалгаа үүсгээд байна. Зүгээр хоосон хаштаг постлох нь ямар ч үр дүнгүй ба харин спортын ч юм уу дэлхийд алдартай тамирчдын пэйж, аккаунт нар дээр дээрх линкийг, хаштагтайгаа тавих нь илүү үр дүнтэй байж болно. Тэдний нэг рэтвийт, 1 шэйр л хэдэн мянган доллар авчрахыг таашгүй байдаг.

1 пост = 1$, 1 коммент = 50цент нтр гээд ханш заасан постууд их харагдах боллоо. Энэ бол ор үндэсгүй худлаа зүйл гэдгийг сануулъя. Бүгдээрээ ингэж бичиж, хаштагийн reach-ийг өсгөх байдлаар хандив өгөх хүмүүст мэдээллээ хүргэж байгаагаа шууд пост, коммент бичээд л, шэйр хийгээд л мөнгө өгөөд байна гэсэн буруу ойлголтоос шалтгаалж хүссэн үр дүндээ хүрэхгүй зогсох байх магадлалтай юм. Мөн дэлхийн томоохон спортын эмнэлэг/байгууллага хаштаг тоолж байгаад эмчилгээнд оруулах эсэхээ шийднэ гэдэг ч худлаа гэдгийг сануулъя. Тийм азтай тохиолдол байлаа ч тэр нь хаштагаас шалтгаалаагүй байх болно. 

Тийм учраас бидэнд хийх хэдэн зүйлс байсаар байна.

Одоогийн байдлаар Gofundme дээрх fundraise нь $30.000-оос $20.000-г нь олчихсон, Facebook дээрх нь $100.000-оос 58.000-г нь олчихсон явна. Хэрвээ та мөнгөн дүнгээр ч, мөнгөн бус хэлбэрээр ч туслахыг хүсч байгаа бол доорх 2 линкний аль боломжит хувилбараар нь орж donate өгөх, эсвэл donate өгөхийг санал болгож, линк хэлбэрээр нь тараах, invite хийх, share-лэх гэх мэтээр мөнгөн бус хэлбэрээр хувь нэмрээ оруулж болно. 
GoFundMe: https://www.gofundme.com/let039s-help-dulguun-to-get-health…
Facebook Fundraisers: https://www.facebook.com/donate/2095267383934870/
Дээрх 2 хандивын аянд нэгдэхэд танд долларын карт хэрэгтэй болох ба фэйсбүүкт картаа бүртгүүлэх, gofundme-д элсэх гэх мэт сонголтуудтай та тулна. Энэ нь танд төвөгтэй байгаа бол аавынх нь ХААН БАНК 5721081225 Л.Очбадрах данс руу шууд шилжүүлж болохоор байгаа юм байна лээ шүү.
 

Фэйсбүүкийн хэрэглээ Монголоос бусад оронд тйим ч өргөн дэлгэр биш тул болж өгвөл твиттерээр алдартай хүмүүс рүү мэншн хийж, туслахыг уриалах, инстаграммаар стори мэншн хийх, линкэдинээр байгууллагуудыг уриалах гэх зэргээр онлайн орчинд дэмжлэг үзүүлж болох юм.

Хамгийн том дэмжлэг бол энэ 5,10$ биш гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нийт 750 сая гаруй төгрөг хэрэгтэй байгаагаас талыг нь л олох гэж ингэж хичээж байгааг ойлгох хэрэгтэй. Тийм учраас бизнесийн байгууллагууд сурталчилгааны хэлбэрээр т-ширт гаргаж худалдаж, хандивын аянд борлуулалтын хувь өгөх, цалингаасаа хандивлах, бүтээгдэхүүнээрээ дэмжих, урлаг соёл, спортын хандивын арга хэмжээ зохион байгуулах, түүнд оролцох, медиа сувгууд түүнийг нь дэмжих, контент бэлдэх гэх зэргээр бодит хэлбэрээр оролцох нь илүү үр дүнтэйг сануулах нь илүүц биз ээ.

Сайхан сэтгэлт Монгол хүн та О.Дөлгөөнд туслан, цаг бусын зовлонг хурдан гаталж, их спортдоо хурдан ирэхийг хүсэж байвал хандивын аяны албан ёсны дансанд хандив өргөх нь бодит дэмжлэг юм. Одоогийн байдлаар О.Дөлгөөний эмчилгээний зардалд 150 сая орчим төгрөгийн хандив цуглаад байгааг түүний эгч хэлжээ.

Хандив өгөх данс:

ХАС БАНК - 5002942199 - Л.ОЧБАДРАХ (О.Дөлгөөний аав)
ХААН БАНК - 5721081225 - Л.ОЧБАДРАХ

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх