ЦОГТЦЭЦИЙ ӨРТӨӨНӨӨС ТӨМӨР ЗАМААР 9,5 МЯНГАН ТОНН НҮҮРС БНХАУ-ЫН ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

ЦОГТЦЭЦИЙ ӨРТӨӨНӨӨС ТӨМӨР ЗАМААР 9,5 МЯНГАН ТОНН НҮҮРС БНХАУ-ЫН ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор  нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн.

Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-ээс хойшхи хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506,2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байна.

Одоогийн байдлаар Чойр өртөөнд Таван толгойн бүлэг ордоос ачуулсан  620 мянга гаруй тонн нүүрс хуримтлагдаад нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, нутгийн удирдлага иргэд байнгын эсэргүүцэл илэрхийлсээр байгаа билээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх