МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО, МӨН ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУДАД ХҮРГЭХ ҮГ

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО, МӨН ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУДАД ХҮРГЭХ ҮГ

Монгол түмэн, тэр дундаа хөлбөмбөгийн спортыг шимтэн үзэгчид аз жаргалд умбасан үйл явдал боллоо. Монголын хөлбөмбөгийн спортын хөгжил богино хугацаанд шат, шатаар ахиж байгаа энэ цаг үед "Талын хөх чононууд" түүхэн дэхь хамгийн том тоглолтоо хийсэн юм.

Хүн төрөлхтний хамгийн олон үзэгчтэй том спорт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан цэнгэлдэх хүрээлэнд төрийн дууллаа сонсож, өрсөлдөгч багийн нүргэлсэн дуут фанатуудын дунд өөрийн эх орны тамирчдаа дэмжиж үзэх боломжийг бидэнд өгч түүхийг зурсан талын хөх чононууддаа баярлалаа. Дэлхийн чансааны тэргүүн эгнээнд ямагт байдаг, Европ, Азийн лигийн од тамирчидтай тоглож байгааг чинь харж бид омогшин баярын нулимс гаргалаа. Шигшээ багийн тамирчид дундаас хэн нэгнийг сайн байсан тухай онцолж магтмааргүй байна. Энэ бол багийн амжилт. Энэ амжилт бол эдгээр тамирчдаас гадна Монголын хөлбөмбөгийн холбоо, түүний менежментийн удирдлага, шигшээ багийн арын албаны бүхий л хамт олон, тамирчдын ар гэр, шигшээ багийн тоглолтоо хашгирч үздэг фанатууд гээд олон хүний гавъяа юм. Цаашдаа үүнээс ч том тоглолтуудыг хийж эх орныхоо уулыг өндөлзүүлж улс даяар бахархуулах итгэл найдвар хөлбөмбөг сонирхогчдын зүрх сэтгэлд ассан юм. Хэдийгээр 6:0-ээр хожигдсон ч бидэнд сэтгэл өндөр тоглолт болсон юм. Угаас хөлбөмбөг шимтэн үзэгчид энэ тоглолтоос хожил нэхээгүй. Харин цаашдаа ийм хожигдлын тооны зөрүүг багасгаж, тэнцдэг болох үед хожил нэхдэг болно. Тэр цаг удахгүй... Талын хөх чононуудын хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, хийморь үргэлж өөдөө байх болно. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх