ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР АЮУЛТАЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ЦООЖИЛЛОО

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР АЮУЛТАЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ЦООЖИЛЛОО

   Өнгөрсөн гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрт Аюултай эх үүсвэрийг цоожлох, пайзлах журам батлагдсан. Энэ ажлын хэрэгжилт Дулааны цахилгаан станцаас эхэлж, цахилгаан болон дулаан үйлдвэрлэлийн аюултай 111 тоноглолд хамгаалалт хийн цоожилж аюулгүй байдлыг хангалаа. Ингэснээр тус станцын ажилчид үүргээ гүйцэтгэх үедээ санамсар болгоомжгүйгээс алдаа гаргаж гэмтэх, эрүүл мэндийн эрсдэл учрах аюул эрсдэлтэй байсныг хамгаалснаараа ач холбогдолтой юм. Үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтэс, Дулааны цахилгаан станц хамтран уг журмын хүрээнд хэрэгжиж байгаа ажилд есөн төрлийн цоож ашиглаж байгааг өнөөдөр ажилчдад танилцуулсан юм. Аюултай эх үүсвэрээс хамгаалах есөн төрлийн 270 цоож эхний ээлжинд ирээд хэрэглээнд орлоо. 

Энэхүү ажлын бэлтгэл өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд манай мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ТЭЦ-3, 4, Оюутолгой компаниас туршлага судалжээ.    

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх