Шинэ Монгол сургуульд сайдын тушаал хамаагүй юу?

Шинэ Монгол сургуульд сайдын тушаал хамаагүй юу?

БСШУС-ын сайд зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх мөн төрийн өмч харгалзахгүйгээр ямар нэг шалгуур, уралдаан явуулж элсэлт явуулдаг байдлыг зогсоох тушаал гаргасан билээ. Энэ талаар Ё.Баатарбилэг, “Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. 1000 хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл ихтэй байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй” гэсэн юм. Хувийн өмчийн сургуулиуд тушаалтай холбоотойгоор элсэлт явуулахдаа хэрхэх талаар тэрбээр “Сургууль энэ асуудлыг олон аргаар шийдэж болно. Түүвэр арга ч юм уу олон аргаар шийдэх боломж бий. Энэ жилийн элсэлтдээ хичнээн хүүхэд авах тоогоо хэлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй. Олон хүүхдийг дараалалд оруулж, мөнгө төгрөг хурааж авч болохгүй. Бүртгэлийг бизнес болгож байна. Бид тушаал гаргахдаа энэ талаар судалсан. Боломж бий” гэсэн. Гэтэл сайдын шийдвэр гараад удаагүй байхад “Шинэ Монгол” сургууль 1-р ангийн элсэлтийн шалгалтаа авах зар түгээжээ. Элсэлтийн шалгалтын хураамж 33000 төгрөг гэсэн байна. Тэр сургууль суралцах хүсэлтэй хэдэн зуун хүүхэд бүртгээд хэдхэн хүүхэд элсүүлэн авдаг. Тэнцээгүй, гологдсон хүүхдүүдийг олноор нь ялгаж ангилж бизнес хийдэг Шинэ Монгол мэтийн сургууль сайдын тушаалд захирагдах болов уу. 

Нийт 1

  • DR. UROLOGIST

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Сэтгэгдэл үлдээх