нгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан. Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан. Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна. Хуулийн байгууллага тус газарт ажиллан, дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр НОК-ын зүгээс судалгаа хийж байна. Хэргийн газрын үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэн, ариутгаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Мөн үзлэг дууссаны дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх, нурах эрсдэлтэй эсэх, дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллана. НОК-д холбогдох нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ослын газар ажиллаж байгаа гэв.
Нийт 0