АСЕМ-ийн үеэр мөнгө завшсан болохыг "Үндэсний Аудитийн Газар"-аас ил болгосон боловч хэн ч хариуцлага хүлээгээгүй. АСЕМ-ийн уулзалтанд 23.6 тэрбумыг баталж, тэрбумыг нь зарцуулсан гэж мэдээлж байв. Гэтэл яг үнэндээ 395.7 тэрбум төгрөгийг зарцуулсаныг Үндэсний Аудитын газар дүгнэлт гаргасан.
Шалгалтын явцад 163.6 сая төгрөгт акт тогтоож, 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Тэгвэл саяхан хуулийн байгууллагаас АСЕМ-ийг зохион байгуулах үеэр мөнгө завшсан байж болзошгүй 17 албан тушаалтныг зарлажээ.
Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 784 сая, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар 765 сая төгрөг завшсан гэх мэдээлэл байна.
Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, "Дулааны II цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХАА-н мэргэжилтэн М.Энхбат, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн захирал Ж.Осгонбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас шалгаж байна.
Тэднийг нийтдээ 290.9 тэрбум төгрөг завшсан байж магадгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн бололтой.
Нийт 0