Баяжуулах үйлдвэрийн захиргаа өнгөрсөн долоо хоногийн эхнээс технологийн ажилчид, засварчдынхаа дунд шинэ техник, технологи эзэмшүүлэхтэй холбоотой сургалт явуулж байна. Шинээр суурилуулсан техник, тоног төхөөрөмжийн бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчмыг таниулж буй уг сургалт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр өдөр бүр 9-11 цагт болж байна. Өөрөө нунтаглах хэсгийн 65, Нунтаглан баяжуулах хэсгийн 45, Бутлан тээвэрлэх хэсгийн 38 технологийн ажилчин, засварчдад Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд уг хичээлийг зааж байна. Сургалт 12-р сарын 9 хүртэл үргэлжилнэ. Баяжуулах үйлдвэр зарим ажилчдаа үйлдвэрлэгч компани дээр сургах, мөн тухайн компаниас мэргэжилтэн урьж сургахаар төлөвлөсөн ч Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас ийнхүү өөрсдөө сургалт явуулж байна. Ойрын жилүүдэд Эрдэнэт үйлдвэр хүдэр боловсруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн техник технологийн шинэчлэлийг эрчимтэй хийж байгаа. Баяжуулах үйлдвэр орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж эзэмшигч, ажилчдаа ийнхүү шинэ мэдлэгээр цэнэглэж байна.
Нийт 0