Н.Баярчимэг "Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци" ХК-ын Гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Н.Баярчимэг

“Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гүүр болсон нэгэн чухал байгууллага бол “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК билээ. Тус байгууллагын шинэ даргаар нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, НИТХ-ын төлөөлөгч, Н.Баярчимэг томилогдлоо. 

Нийтийн тээврийн парк шинэчлэл, шинэ нисэх буудлын зорчигч тээврийн дэд бүтэц, болон бусад эрх зүйн орчныг сайжруулахаас авахуулаад олон ажил, арга хэмжээ энд төвлөрч байгаа. Нийслэлийн иргэдэд ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэхэд уг байгууллагын үүрэг чухал юм. Н.Баярчимэг нь тус байгууллагыг удирдах анхны эмэгтэй дарга гэдгээрээ онцлогтой юм.

Н.Баярчимэгийн ажлын замнал:

  • 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
  • 2003-2006 онд “Мобиком корпорац”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
  • 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
  • 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
  • 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
  • 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
  • 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
  • 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
  • 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан туршлагатай.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх