Улсын онцгой комиссын шийдвэр, Орхон аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн А/47 дугаар тушаал гарлаа. Шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд соёл урлагийн үйл ажиллагаа, биеийн тамир спортын тэмцээн уралдаан, урт болон богино хугацааны сургалт семинар зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабт үүрэг болгов. Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Ерөнхий захиргааны I, II байр, ажилтнуудын нийтийн тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулан, шаардлагатай ариутгалын бодис, хувийн хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг холбогдох цех, хэлтсийн удирдлагуудад үүрэгдлээ.
Нийт 0