ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР НИЙТ ЗУРГАА ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЖЭЭ

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР НИЙТ ЗУРГАА ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЖЭЭ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдадаа 24 төрлийн тусламж, дэмжлэг, тэтгэлэг олгодог. Үүний нэг нь ажилчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж юм. Үүнд жилдээ 4-6 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд дийлэнх хувийг гавьяаныхаа амралтад гарсан ахмадууд хүртдэг. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрт 10-аас дээш жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтан 8-24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа авдаг. Ингээд тооцохоор нэг ажилтан дунджаар 100-аад сая төгрөгийн тусламж хүртэж байна. Байгалийн гамшиг, гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гэр оронгүй болсон болон ажилтан анх удаа гэр бүлээ батлуулсан, шинээр хүүхэд мэндэлсэн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог. Мөн үйлдвэрийн газрын ажилтан хүндээр өвдсөн үед цехүүд 300 мянга хүртэл, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч 500 мянга хүртэл төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгодогт олон уурхайчин баярлаж явдгаа илэрхийлсэн юм.  

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх