“Оюу Толгой” төслийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээр хангах хувилбарууд ид яригдаж байна

“Оюу Толгой” төслийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээр хангах хувилбарууд ид яригдаж байна

Оюу Толгой” төслийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээр хангах хувилбарууд ид яригдаж байгаа энэ үед барууны орнууд нүүрсний цахилгаан станцын төслийн санхүүжилтүүдээ хумьж байхад Азийн орнууд үргэлжлүүлэн олгосоор байна.

“Goldman Sachs”, “BNP Paribas” банкнууд нүүрсний төслүүдээс санхүүжилтээ татаж байгаа аж. “HSBC” шинээр нүүрсний эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдгээ зарласан байна. 2018 оноос хойш ийм төслүүдэд дахин санхүүжилт хийгээгүй юм.

Харин Азийн зээлдэгчид эсрэгээрээ байна. Өнгөрсөн долоо хоногт Австралийн “Whitehaven Coal” компани голчлон БНХАУ, Японы зээлдэгчдээс бүрдүүлсэн 650 сая ам.долларын зээлийн шугамаа нээснээ зарлалаа. Мөн БНХАУ-ын “Экспорт, импортын банк”, Японы “Олон улсын хамтын ажиллагааны банк” тэргүүтэй зээлдэгчид Вьетнам, Индонез улсад 29 тэрбум ам.доллароор шинэ нүүрсний эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх амлалт өгчээ.

Зүүн Өмнөд Азийн орнууд дахь нүүрсний цахилгаан станцын төслүүдэд БНХАУ, Японоос гадна БНСУ-ын зээлийн агентлагууд томоохон хувь хэмжээний санхүүжилт өгч байгааг “Bloomberg NEF”-ийн мэдээлэлд дурджээ. Үүнийг Азийн томоохон орнууд нүүрсний эрчим хүчнээс хамаарал ихтэй байгаатай холбон тайлбарлаж байна.

БНХАУ-ын эрчим хүчний нийлүүлэлтийн 65 гаруй хувь, Японы 30 хувийг нүүрсний салбар бүрдүүлж байгаа юм. Хэдий тийм боловч зөвхөн Индонез, Вьетнамд ирэх 10 жилд хэрэгжүүлэх 41 гигаваттын нүүрсний станцуудын тал орчим хувь нь санхүүжилтээ баталгаажуулж чадаагүй хэвээр байна.

Монгол Улсын хувьд Засгийн газар “Оюу Толгой” төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний уурхайн түшиглэн дөрвөн жилийн хугацаанд 560-600 сая ам.доллароос багагүй санхүүжилтээр байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан юм. Санхүүжилтийн эх үүсвэрийг "Эрдэнэс Тавантолгой" компанид түшиглэж, бүр болохгүй бол бонд гаргаж болно" гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдсэн юм. Гэхдээ энэ асуудлаар “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохиролцоогүй байгаа нь “Turquoise Hill Resources”-ийн тайланд дурджээ.

Хөрөнгө оруулагч тал Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах хувилбарыг хэлэлцэх хугацаа дөрөвдүгээр сарын 14-нд дуусгавар болсон юм. Харин дараагийн шатанд “Оюу Толгой” төслийн уурхайд цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүчний шийдэл, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох хувилбарууд дээр хэлэлцээ хийж байна. Шийдэлд хүрэх эцсийн хугацаа зургаадугаар сарын 14-ний өдөр гэж “Turquoise Hill Resources”-ийн мэдэгдэлд дурджээ.

"Дотоодын эрчим хүчний сүлжээ гэдэгт Төрийн өмчит нүүрсний цахилгаан станцыг Тавантолгойн уурхайд түшиглэн байгуулах ажилтай уялдах боломжтой" гэж “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч тал үзжээ.

Нийт 1

  • DR. UROLOGIST

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

Сэтгэгдэл үлдээх