УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах “НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ” тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр ЭТТ ХК-ийн хүрээн дэх, Бортээгийн уурхайн гэрээт олборлогч компаниудын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй “Адменирал” гэх компанийн хамаарал бүхий хүмүүсийг ил болгов. “Адменирал” ХХК нь нүүрсний давуу эрхтэй бизнес эрхлэхээс гадна НДШ огт төлөөгүй, тус компанийн эзэн нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэх мэдээлэл нотлогдож түүний хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компаниудын урт жагсаалтыг мөн сонсголын шинжээчид ил болголоо.
Тодруулбал ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийгэмд олон асуудлыг хөнддөг сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй нүүрсний бизнес эрхлэх зорилгоор хамтарсан компани байгуулж үйл ажиллагаа явуулж байсан нь ил боллоо. Сонсголын өмнө ХЗДХ-ин сайд Б.Энхбаяр мэдээлэл хийх үеэрээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан нь тогтоогдож байгаа гэж мэдээлж байсан юм.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрхэт Монгол” группын үүсгэн байгуулагч Х.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой байсан байна. Сэтгүүл зүйн салбараас барилгын салбар руу огцом шилжиж, энд тэндгүй өндөр дүнтэй барилгууд сүндэрлүүлсэн Х.Мандахбаярын гэнэт баяжсан шалтгаан ийнхүү ил боллоо.
Нийт 0