Гала хамтлагаар олны танил болсон дуучтн Ч.Уранхолбоо буюу Ану өнөөдөр хуримаа хийж байна. Түүнийг дөнгөж гарч ирж байхад сонсдог байсан фенүүд нь түүнтэй зэрэгцэн өсч өдгөө хувийн амьдрал зохион гэр бүл, үр хүүхдийн талаар санал бодлоо солилцоцгоодог болсон гэхэд хилсдэхгүй. Анугийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Түүний нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг.
Тэд найман жил ханилж, таван охины ээж, аав болсон хойноо хуримаа хийхээр шийдсэн тухайгаа дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Хосууд өнөөдөр /2019.09.09/ хуримаа хийж байна. Энэ талаар Ану “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуухан хийж буй хуримынхаа талаар тайлбарлажээ.
Нийт 0