Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн эхний тоглолтоо талбайдаа Мьянмарын эсрэг хийх гэж байна. Анх удаагаа бид ДАШТ-ий урьдчилсан шатны плэй оффоо давж, хэсэгт багтаж тоглох гэж байгаа түүхэн мөч ирлээ. Өмнө нь энэ тавцанд ирж, ингэж хэсэгт хуваагдаж жил дамнан тоглож байгаагүй болохоор энэ бол амжилт юм.
Хөлбөмбөгийн фанатуудад хандаж хэлэхэд цаашдаа алхам алхмаар мацна. Тэрнээс гэнэт уулыг харайж давж чадахгүй. Ингэж тодорсон улс хөлбөмбөгийн түүхэнд байхгүй. Өнөөдөр Монголчууд зүгээр л энэ шатанд гарч тоглож байгаадаа бахархах, баярлах өдөр. Тоглолтын турш баярлалдаж, хөөрөлдөх өдөр. Тоглолтын 0' минутад ч баярлалдана. 90' минутад ямар ч үр дүн байсан баярлалдана. Яагаад гэвэл бид чинь ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт анх удаа ирлээ. Тоглолтоо үзэхийг уриалж байна.
Нийт 0