Багануур ХК-ийн гурван баг медаль хүртлээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Уурхайчин спорт цогцолборт “НАМЗХ CUP 2020” дүүргийн байгууллагуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө. Эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн 160 тамирчин оролцож хурд хүчээ сорин өрсөлдөв. Эрэгтэй баг тамирчдаас Багануур ХК-ийн Эрчим баг Алтан медаль, Багануур ХК нэгдүгээр баг Хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй баг мөн Хүрэл медаль хүртэж компаниа төлөөлөн оролцсон гурван баг гурвуулаа амжилт гаргаж медальт байранд шалгарав. Эрчим багийн тамирчин Б.Наранболд тэмцээний “Шилдэг тоглогч”-оор шалгарч эрэгтэй тамирчдыг тэргүүллээ. Медаль хүртсэн бүх тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
Нийт 0