Монгол Улсын Төрийн Хошой шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын хүү Дамдинцэрэн нийслэлийн соёл урлагийн газрын дарга болоход удам дамжсан урлагийг гэр бүлийн голомт залгах хүү хэмээн түүнийг энэхүү ажлыг нэр төртэй сайн хийж чадна хэмээн олон хүн итгэж байлаа. Харамсалтай нь хийсэн ажил нь чихэнд сонсогдохгүй харин түүнтэй холбоотой сөрөг мэдээллүүд байнга цацагдах болов. Өнгөрсөн онд хотын дарга асан Су.Батболдтой холбоотой ам дамжсан жигшмээр ярианы гол дүр, Монгол хүний ой ухаанд багтахааргүй шуугианы эзэн болоод амжсан. Гэтэл энэ жил авлигатай нэр холбогдсон байгаа нь бас л таагүй сэтгэгдэл төрүүлээд байна.
Энэ мэт яриа үнэн ч байж магадгүй. Худал ч байж магадгүй. Харин яагаад сайн аавын нэрийг унагаж саар зүйлтэй нэр холбогдож явдаг юм бол... гэсэн харуусал олон хүнд төрж байгаа нь дамжиггүй. Үнэхээр л сайн аавтай болохыг мөрөөдөж байгаа нэгэн байхад сайн аавынхаа нэрийг унагаж явах нэгэн бас байх аж. Ж.Дамдинцэрэн бол хазайлгаж болохгүй титэм мэт Монголчуудын бахархал болсон хүнээр овоглох хувтай төрсөн залуу. Ямартаа ч энэ удаад АТГ-аас нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хамгаалаад аваад үлдчихлээ. Харин түүний хувьд энэ албан тушаалыг хашиж чадна гэж авсан л бол ажлаа хийх л үлдэв.
Нийт 0