Хуулийнхан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарыг хамаатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.
Нийт 0